Paloma logo
Paloma Laboratory
Компанийн тухай

Бидний тухай

Амар мэнд амьдрал аз жаргалд хөтөлнө.

Компанийн тухай

"Палома" ХХК

“Палома” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, гадаад, дотоод худалдаа болон эмийн бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй, тогтвортой ажиллаж, салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлсээр байна.

“Палома” ХХК нь БНСУ-ын 27 гаруй нэр хүндтэй, тэргүүлэгч эмийн үйлдвэрүүдээс түүхий эдийн цэвэршилт өндөртэй, чанар сайтай, эмчилгээний өндөр идэвхтэй бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр импортлон, Монгол хүний эрүүл мэндийг дээдлэн, чанарын баталгаатай эмээр хангах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Компанийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 77 нэр төрлийн эмийг амжилттай бүртгүүлсэн бөгөөд эдгээрийн дотор Монголын зах зээлд анх удаа нэвтэрсэн, эмчилгээний өндөр үр дүнтэй Амикомплекс 91.7%, Нефрис, Ниссел, Альфа кальци, Алтан үрэл зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг. Ялангуяа “Алтан үрэл” нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн уламжлалт жорыг орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрлэсэн Монголын анхны импортын уламжлалт үрэл гэдгээрээ онцлогтой.

“Палома” ХХК нь эм ханган нийлүүлэх төв, “Зууннаст” сүлжээ эмийн сангуудынхаа тусламжтайгаар дээрх эмүүдийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг болон иргэдэд тогтвортой, хүртээмжтэй, найдвартай байдлаар нийлүүлэн ажиллаж байна.

Эдгээр амжилтууд нь “Палома” ХХК-ийн тууштай хөгжиж, хэрэглэгч, нийгэм, эдийн засагт оруулж буй үнэтэй хувь нэмрийг илтгэн харуулж байна.

Paloma office and warehouse

GMP & ISO Compliant

Quality-controlled distribution chain

2026 оны байдлаар “Палома” ХХК нь:

3

охин компани

8

салбар эмийн сан

1

эм ханган нийлүүлэх төв

50+

чадварлаг ажилтан бүхий хамт олон

2000+

харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байна

Paloma LLC

Үнэт зүйлс

Алсын хараа

ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ ХҮНЭЭС

Эрхэм зорилго

Монгол үндэстний уламжлалт СУУ ухааныг дэвшилтэт технологитой хослуулан алд биеэ огоорон үнэнчээр нэгдэж үйл хэргээ дэлхийд таниулна

Үнэт зүйл

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Уриа

Чанартай эмээр найдвартай үйлчилнэ

Чанартай бөгөөд Найдвартай үйлчилгээ

Харилцан итгэлцэл ба Ёс зүй

Шинэлэг шийдэл ба Тогтвортой хөгжил

Хэрэглэгч төвтэй соёл

Paloma LLC

Амжилт ба Шагналууд

“Палома” ХХК нь үйл ажиллагааныхаа хугацаанд олон талт амжилт, үнэлгээг хүртэж ирсэн бөгөөд дараах нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байна. Үүнд:

2010

“Нефрис” эм импортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан

2011

Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, итгэмжит шилдэг хамт олон

2012

Боловсрол, инновацийн чиглэлээр олгогддог “Тэргүүн оюу” шагнал

2012

Улсдаа үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч байгууллага

2017

Хүний нөөцийн бодлого, ажлын таатай орчноороо шилдэг ажил олгогч байгууллага

2018

Татварын сахилга бат, үлгэр жишээ үйл ажиллагаагаараа дахин шилдэг татвар төлөгч байгууллага

CSR Programs

Нийгмийн хариуцлага

“Палома” ХХК нь бизнесийн амжилтаа нийгмийн сайн сайхны төлөө чиглүүлэн, зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй боловсрол, соёл, урлаг, байгаль орчны чиглэлд ч бодитой хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд дараах хөтөлбөрүүдийг тогтмол, үр дүнтэйгээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

1. “Эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр”

Компанийн зүгээс эрүүл мэндийн чиглэлийн сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол ивээн тэтгэж, мэргэжлийн оролцогчид болон олон нийтэд үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийгмийн эрүүл мэнд болон харилцагч түншүүддээ чиглэсэн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий сургалтуудыг ивээн тэтгэжээ.

2. “Ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжих нь”

Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Зориг” сантай хамтран “Эрүүл мэндийг дэмжих – Эрдэм мэдлэг” уриан дор дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангийн 40 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг сүүлийн 2 жилд тогтмол олгон, тэдний боловсролд үнэтэй дэмжлэг үзүүлсэн.

3. “Урлаг, соёлын салбарыг дэмжих нь”

Хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс цохивор хөгжмийн урсгалыг дэмжиж, соёлын арга хэмжээг ивээн тэтгэн ажиллаж байна.

4. “Соёл, боловсрол, оюуны спортыг дэмжих нь”

Өсвөр насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, тэсвэр тэвчээр, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх зорилгоор өсвөрийн шатарчдын шатрын тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж, оюуны спортыг дэмжих, залуу авьяастнуудыг илрүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн.

5. “Хүүхдийн асрамжийн төвүүдэд үзүүлдэг тогтмол дэмжлэг”

Асрамжийн төвүүдийн хүүхдүүдэд зориулан амьдрах орчныг сайжруулах зорилгоор өрөө тасалгааг засварлан тохижуулах, зөв эрүүл хооллох, эрүүл амьдралын хэв маягийг дадал болгох, хоол хийх болон ахуйн амьдралын зөвлөмж өгөхөөс гадна улирал бүр хоол хүнсний материал, хичээлийн хэрэгсэл, витамин, хувцас, ном зэрэг шаардлагатай зүйлсийг хандивлан дэмжлэг үзүүлдэг.

6. “Бизнес үнэт зүйлс”

Бизнесийн ёс зүйг эрхэмлэн сурталчлах хөтөлбөр: Компанийн зүгээс бизнесийн тогтвортой хөгжил, харилцагч байгууллагуудтай урт хугацааны үнэ цэнийг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагааг дэмжин, тодорхой сэдвийн хүрээнд жил бүр “Бизнесийн үнэ цэнэ” өдөрлөгийг зохион байгуулж, салбарын төлөөлөлтэй нээлттэй харилцаа, туршлага солилцох орчныг бүрдүүлж байна.

7. “Хандив тусламж ба хамтын ажиллагаа”

Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 350 сая төгрөгийн хандив, тусламжийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, эмнэлэг тэдгээрийн ажилтнуудад хүргэж, “Дархлаажуулалт” аяны хүрээнд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлан, цар тахлын нөхцөлд болон бусад онцгой үед хамтран ажилласан.

8. “Ажилтнуудынхаа сайн сайхны төлөө”

“Дархлаажуулалт” аяны хүрээнд өөрийн байгууллагын ажилчид болон хамтрагч байгууллагуудын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулан эрүүл мэндийн бүтээгдэхүүн, дархлаа дэмжих витамин, эмийн багцыг тогтмол хандивлан ажилладаг.

9. “Үндэсний өв соёлоо хадгалан түгээх нь”

Монголын ард түмний соёл, зан заншлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Унгар улсын угсаатан судлаач Фөлдеш Ласлогийн Монголд хийсэн хээрийн судалгааны гэрэл зургийн цомгийн хэвлэлтийг ивээн тэтгэв. Тус бүтээл нь XX зууны дунд үеийн Монголчуудын ахуй амьдрал, соёлыг бодитоор харуулсан дахин давтагдашгүй үнэт эх сурвалж бөгөөд дэлхий нийтэд Монгол орныг таниулах, сурталчлах чухал ач холбогдолтой юм.

10. “Байгаль дэлхийгээ хайрлая”

Байгаль орчны хамгаалалд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ажилтнуудынхаа нийгмийн оролцоог дэмжих зорилгоор “Палома” ХХК-ийн хамт олон бүх нийтийн цэвэрлэгээний аяныг зохион байгуулж, Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ачуулах ажлыг санаачлан, бодитоор хэрэгжүүлсэн.

11. “Ногоон сонголт”

Бид бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээгээ цахилгаан машинаар, байгальд ээлтэй эко байдлаар гүйцэтгэхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ногоон хөгжлийн зорилгыг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн бодит үйлдэл юм.

12. “Нөөцийн Удирдлагыг Хөгжүүлэх”

“Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ний дэмжлэгтэйгээр хүний нөөцийн удирдлагын чиглэлээр компанийн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Brand logo 1
Brand logo 2
Brand logo 3
Brand logo 4
Brand logo 5
Brand logo 6
Brand logo 7
Brand logo 8
Brand logo 9
Brand logo 10
Brand logo 11
Brand logo 12
Brand logo 13
Brand logo 14
Brand logo 15
Brand logo 16
Brand logo 17
Brand logo 18
Brand logo 19
Brand logo 20
Brand logo 21
Brand logo 22
Brand logo 23
Brand logo 24